үргэлжлэл->>
Элсэлтийн ерөнхий шалгалт энэ сарын 17-ны 10 цагт эхэлнэ. Шалгалт эхлэхэд ердөө найм хоногийн хугацаа үлджээ. Үүнтэй холбоотойгоор шалгалтад орохоор бүртгүүлсэн хүүхдүүдэд шар хуудас тараах ажлыг Боловсролын үнэлгээний төвөөс өчигдөр эхлүүллээ. Шар хуудас буюу шалгалтад орох батламж картыг энэ сарын 15-ны өдрийг дуустал бүртгүүлэгчдэд тараах аж. Боловсролын үнэлгээний төвөөр орж энэ талаар тодруулсан юм. Ямартай ч энэ хавар сургуулиа төгсч буй сурагчдын батламж картыг сурч буй сургуулиар нь дамжуулан олгож байгаа юм байна. Харин өмнөх онуудад сургуулиа төгссөн хүмүүст шар хуудсыг МУИС-ын Эдийн засгийн сургуулийн зүүн талд байрлах "Соёмбо" дээд сургуулийн байран дээр олгож байгаа ажээ.
Эрүүл сурагч илүү сайн суралцдаг.
• “Багшийн хөгжил” төвийн эрхлэгч С.Нямцэрэн Ардын хувьсгалын 89 жилийн ойн баяраар “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”-оор шагнагдлаа. Мөн гимнастикийн б агш Ц.Алтантөгсийн шавь Г.Эрдэнэболд "Хүүхдийн о [ ... ]
Эрдэм мэдлэгтэй, амьдрах ухаантай, бүтээлч, хүнлэг энэрэнгүй,эрүүл чийрэг иргэн төлөвшүүлэх.
33